2018.03.29

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Гурван ээлжээр хичээллэдэг сурагчдын тоог бууруулах зорилготой ажиллаж байна

 “Монголын медиа” корпораци дөрөвдүгээр сарын нэгнээс тавдугаар сарын нэгнийг хооронд "Боловсрол медиа" экспо зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг хөнджээ. Өнөөдрийн байдлаар 9000 гаруй сурагч гурван ээлжээр хичээллэж, орой долоон цаг өнгөрч байхад хичээлээсээ тарж байна. 2020 он гэхэд манай улс сургуулиудаа хоёр ээлжээр хичээллэдэг  болгох зорилготой байгаа. Тэгвэл энэ зорилгын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны сургуулийн сурагчдын асуудал шийдэгджээ.

Тус сургуулийн сурагчдын хувьд 104-р сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор хоёр ээлжээр хичээллэдэг болсон байна. Энэ нь газрын асуудал бүрэн шийдэгдсэнтэй холбоотой.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Энд сургууль барих газар байгаа учраас бид аль нэг дүүрэг рүү шилжүүлэх байдлаар биш, дүүргийнх нь хэмжээнд гурван ээлжээр хичээллэж байгаа хүүхдүүдийн тоог бууруулах зорилгоор энэ асуудлыг шийдэж байна. 

 Мөн Сонгинохайрхан дүүрэгт 8 сургуулийн 1200 гаруй сурагч гурван ээлжээр хичээллэж байна.