Баян-Өлгий аймгийн сурагчид бүх хичээлээ хос хэл дээр үздэг. Түүнчлэн 2-р ангиасаа монгол хэлний хичээл үзэж эхэлдэг. Энэ нь хожмоо тэднийг эх нутагтаа боловсрол эзэмшихэд саад учруулдаг байна.
УИХ-ын гишүүн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Хөгжим тоглоод зогсож байгаа хүүхдүүд дээр очоод мэндлэхэд мэндэлж чадахгүй байна. Энэ аймагт монгол хэлний асуудал хурцадмал байгаа. Хамгийн гол нь хувилбарт сургалтуудын зөвшөөрлийг олгож, энэ чиглэлээр багш нарыг давтан сургах асуудал дээр БСШУС-ын яамыг дэмжлэг үзүүлэхийг хүссэн учраас энэ чиглэл дээр тусгайлсан хөтөлбөр гаргаж, бүх хүүдүүд Казак хэлээрээ ч ярьдаг, Монгол хэлээрээ ч ярьдаг түвшинд сургахын төлөө багш нартай хамтарч ажиллана.