2018.03.29

Татварын шинэ орчин бий болгох замаар эдийн засгийн эрсдэлийг бууруулна

Засгийн газар Хөгжлийн гурван тулгуурт бодлогоо боловсруулжээ. Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд Эдийн засаг, төрийн засаглал, хүн төвтэй нийгэм гэсэн үндсэн чиглэлээр шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх гэж байна. Уул-уурхай хүнд үйлдвэрлэл, ХАА хөнгөн үйлдвэрлэл, Худалдаа, Аялал жуулчлал гэсэн салбаруудыг Монголын эдийн засгийн гурван тулгуур гэж тодорхойлжээ.Эдийн засгийг солонгоруулах тулгуур салбараа аялал жуулчлал гэж үзэж байна.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин хүлээн авч, нэг тэрбум төгрөг оруулдаг болъё гэж зорьж байна. Аялал жуулчлалын салбарыг дагаж, хүнсний салбар хөгжиж байна. Мөн Монголд үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ жуулчдад зарах боломжтой.

Засгийн газар татварын шинэ орчин бий болгох замаар эдийн засгийн эрсдэлийг бууруулна гэж үзэж байна.