ЗТБХБ-ын сайд Х.Баттулга Будапешт хотноо зодоглох мэдүүлгээ явуулжээ
Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод өнөөдөр эхэллээ. Уг тэмцээнд оролцох манай улсын багийн бүрэлдэхүүнд 20 гаруй жүдоч оролцож байгаа. Эрэгтэй багийн бүрэлдэхүүнд МЖБХ-ны ерөнхийлөгч, самбо бөхийн дэлхийн аварга Х.Баттулга 90кг-д, жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт О.Балжинням +100кг-д, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Баттулга 73кг-д, жүдо бөхийн холбооны шүүгч Ж.Энхболд, Л.Дөл хамгийн ахмад насны ангилалд Монгол Улсын харцага Ч.Өвгөнхүү зодоглохоор мэдүүлгээ явуулжээ. Харин МИАТ-тай холбоотой асуудал гарсан учраас ЗТБХБ-ын сайд Х.Баттулга Будапештийг зорих боломжгүй болсон байна.Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Д.Цэрэнханд нар багтсан байна. Хоёр жилийн өмнө зодог тайлж, шигшээ багийн дасгалжуулагчын албанд томилогдсон Х.Эрдэнэт-Од гавьяат дахин жүдогийн татамидаа гарах нь ээ.