2018.04.11

Хүн болох багаасаа хүмүүжлийн аяныг СХД-ийн харъяа цэцэрлэгүүдэд эхлүүллээ

СХД-ийн засаг даргын санаачлагаар цэцэрлэгүүдэд  “Хүн болох багаасаа” нэг сарын турш  зохион байгуулж байна. Энэ талаар СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа.

СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн:  Дүүргийн шилдэг арга туршлагатай цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцоно. Цэцэрлэг бүр дээр  онцлогт нь тохирсон өөр өөр үйл ажиллагаа явуулна. Мөн хүүхдүүдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд чиглэсэн ажлууд хийгдэнэ. Хүүхдийг зөв чиглэлээр хүмүүжүүлэхэд энэ аяны гол зорилго юм.

Энэ аяныг өнгөрсөн жилээс эхлүүлээд уламжлал болгон зохион байгуулж байгаа  юм байна.