2018.04.12

Блумберг телевизийн “Оюуны өмчийн тухай” форумд УИХ-ын гишүүн Н.Учрал оролцлоо

Блумберг телевизийн “Оюуны өмчийн тухай”  Форумд УИХ-ын гишүүн Н.Учрал, зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж, Монгол Контент ХХК-н зөвлөх Г.Гантуяа, ШУ технологийн сан Д.Энхжаргал нар оролцлоо.

-Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдэд болон компаниудад оюуны өмчийн бололцоог нь харуулна гэхээр асар хэцүү юм шиг. Уул уурхайн баялаг бол шавхагддаг, оюуны өмч бол эсрэгээр гэсэн үүднээс харвал гүнзгий утга учиртай. Монголд хаанаас нь эхлэх ёстой вэ?

УИХ-ын гишүүн Н.Учрал:  Манай улсын эдийн засгийн бүтцийн 88%,89%-тай уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа нь бид эдийн засгийн бүтцээ  өөрчилж чадахгүй байгаатай холбоотой. Өөрөөр бол гадагшаа гарч буй бүтээгдэхүүнүүддээ технологийн агууламжийг шингээж чадахгүй байна. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь  ард түмний амьдрал сайжрахад шууд нөлөөлнө. Эдийн засгийг төрөлжүүлэх бодлоготой уялдуулан, оюуны өмчийн эрхийн хамгаалалтаа сайжруулан их дээд сургууль, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудтай  хамтын ажиллагаатай байх хэрэгтэй . Хуулийг хэрэглэе гэвэл бидэнд хамтын ажиллагаа алга.