2011.01.25

Д.Тэрбишдагва шүүхэд шалгуулахад бэлэн

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нарын гишүүдийн намын удирдлагууддаа өргөн барьсан ил захидал, шаардлага нэлээд хэл ам дагуулсан. 

Тэр дундаа дээрх хоёр гишүүн намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй ам мурийсан нь өчигдөр намын дэргэдэх залуучуудын холбоог жагсаал зохион байгуулахад хүргэсэн. Харин өчигдрийн жагсаалыг Д.Тэрбишдагва гишүүн "Би хүн алж хүрээ талдаг хүн биш. Залуучуудын холбооны залуусыг "ална" гэж юу байхав дээ. Ардын намынхан өөрсдөө залуусыг босгоно гэсэн. Бодвол үүнийх нь хариу юм байгаа биз" гэлээ. 

Мөн тэрбээр "Хэрэв хүн "алъя" гээд "алчихдаг" бол шүүхэд шалгуулахад бэлэн" гэлээ. Д.Тэрбишдагва өчигдөр ахмадуудтайгаа уулзахаар тойрогтоо ажилласан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.