2018.04.20

О.Баасанхүү гишүүн Ц.Нямдорж сайдаас уучлалт гуйжээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 тоот дүгнэлтийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Нямдорж хоёрын хооронд маргаан үүссэн юм.

О.Баасанхүү гишүүн Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж “Үндсэн хуулийн цэц организ хуулийг хянах ёсгүй. Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийг л хянах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Энэ асуудлаас үүдээд О.Баасанхүү гишүүн Ц.Нямдорж гишүүнийг “Монголын төрийн бузарласан балай минь..” хэмээн ууртай байр суурийг илэрхийлсэн юм.

Харин өчигдөр О.Баасанхүү гишүүн өөрийн албан фэйсбүүк ёсны хаягаарБи Нямдорж сайдаас уучлал гуйв. Улс төрч хүн сэтгэл хөдлөлөө барьдаг байх ёстой.Бас хүн ахтай дээл захтай байх нь зайлшгүй. Аавдаа загнуулж байж бид ухаан суух юм даа. Гэхдээ би хэлсэн үгээ буцаах гэж уучлал гуйгаагүй. Зөвхөн цаашдаа ямар ч хүний нас намбыг хүндлэх үүрэгтэй гэдгээ мэдэж байгаа учраас УУЧЛАЛ гуйсан” гэсэн юм. Өөрөөр хэлбэл тэр хэлсэн үгтээ бус хэлсэн хандлагадаа уучлалт гуйжээ.

Тэрээр өөрийн биеэр очиж олон гишүүний өмнө Ц.Нямдорж гишүүнээс уучлалт гуйжээ. Харин Ц.Нямдорж гишүүн уучлалыг тайвнаар хүлээж авсан байна.

О.Баасанхүү гишүүний энэ үйлдэл нь манай улс төрд шинэ үзэгдэл гэхэд хилсдэхгүй. Гишүүд нэгдсэн чуулган, байнгын хорооны хуралдаан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдвээр хэлэх нь бий ингэж уучлалт гуйсан нь анхны бизээ

Бусад улс орнуудад Парламентын гишүүд нь маргалдах, бүүр зодолдох нь хүртэл энгийн үзэгдэл байх нь бий.