Цалин нэмэх хэлэлцээрийг энэ сарын 30-ны дотор эхлүүлэх санал хүргүүллээ
2018.04.20

Цалин нэмэх хэлэлцээрийг энэ сарын 30-ны дотор эхлүүлэх санал хүргүүллээ

МҮЭ-ийн холбооноос ХНХ-ийн сайд, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дарга С.Чинзоригт хандаж цалин нэмэх хэлэлцээрийг энэ сарын 30-ны дотор эхлүүлэх санал болон хэлэлцээрт тус холбоог төлөөлж оролцох бүрэлдэхүүний нэрсийн хамт хүргүүллээ.

Хэлэлцээр хийх бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, БШУ-ы ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга О.Гантуяа нарыг ажиллуулахаар тогтсон байна.