2018.04.23

"Оюуны спорт, үндэсний эрүүл мэнд, хөгжил дэвшил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

“Оюуны спорт, үндэсний эрүүл мэнд, хөгжил дэвшил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд дотоод, гадаадын 37 их дээд сургуулийн 70 гаруй залуу судлаач, эрдэмтэд оролцон үзэл бодлоо солилцов.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Дэлхийн улс орнуудад хөгжиж байгаа мэргэжлийн спортуудын өнөөдөр Монголын залуучууд хүлээж авч, идэвхтэй оролцож байна. Энэ бол монголчууд чадна гэдгийг харуулж байгаа бөгөөд бид үүнийг дэмжих тал дээр ажиллана. Мөн биеийн тамирын заалгүй байгаа бүх сургуулиудыг, ойрын таван жилийн дотор заалттай болгоно гэсэн төлөвлөлтийг 2019 оноос манай яам хэрэгжүүлнэ.  Шинээр баригдаж байгаа сургуулийн биеийн тамирын заалны стандартыг бид бүх зурагт нь төсөвт нь оруулаад явдаг болно.