Цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд уран хөдөлгөөнт гимнастикаар өрсөлдлөө
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2014 оны 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016 – 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 1970 оноос хойш тасралтгүй 48 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэ тэмцээн нь цэцэрлэгийн хүүхдүүдэд бие бялдрын болон гоо зүйн хүмүүжил олгодог чухал ач холбогдолтой тэмцээн юм.
Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос цэцэрлэгийн хүүхдүүдийн заавал хийх хөтөлбөрт дасгалыг 2 жил тутам шинэчлэн боловсруулж, цэцэрлэгийн багш, арга зүйч дэд сургалт явуулан заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэх ажлыг тогтмол хийж ирлээ.
Жилээс жилд тэмцээнд оролцож буй цэцэрлэгийн тоо, хүүхдүүдийн дасгалын зохиомж, ур чадварын түвшин болон багш нарын ур чадвар, туршлага, анхан шатны тэмцээнд оролцогчдын тоо өсөн нэмэгдэж байна.
Нийслэлийн Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн нь 2 үе шаттай зохион байгуулагддаг ба 2018 оны 04 дүгээр сарын 16-ны дотор явагдсан анхан шатны тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн 115 цэцэрлэгийн 2897 хүүхэд, багачууд оролцож, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 27 цэцэрлэгийн 810 хүүхэд, багачууд ур чадвар, авъяасаа сорин өрсөлдлөө.
Уламжлалт ёсоороо тэмцээнд оролцож Тэргүүн байр эзэлсэн Баянгол дүүргийн 94-р цэцэрлэгийг Цом, алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, 2-р байр эзэлсэн Сонгинохайрхан дүүргийн 113-р цэцэрлэгийг мөнгөн медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, 3-р байр эзэлсэн Баянгол дүүргийн 85-р цэцэрлэг болон 4-р байр эзэлсэн Сонгинохайрхан дүүргийн 110-р цэцэрлэгийг хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, оролцсон бүх цэцэрлэгийн хүүхэд багачуудад өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр тус тус шагнаж урамшууллаа.
Мөн оролцсон цэцэрлэгүүдээс Шилдэг ур чадвар номинацид Баянгол дүүргийн 157-р цэцэрлэг, Шилдэг санаа номинацид Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэг, Шилдэг хэмнэл номинацид Баянгол дүүргийн 96-р цэцэрлэг, Шилдэг уран зохиомж номинацид Сонгинохайрхан дүүргийн 112-р цэцэрлэг, Шилдэг хөгжим номинацид Баянзүрх дүүргийн 61-р цэцэрлэг, Үзэгчдийн таашаал номинацид Сонгинохайрхан дүүргийн 118-р цэцэрлэг, Шилдэг зохион байгуулалтноминацид Багануур дүүргийн 138-р цэцэрлэг, Шилдэг хөгжөөн дэмжигч" номинацид Баянзүрх дүүргийн 59-р цэцэрлэг тус тус шалгарлаа.