2018.04.19
О.Содбилэг гишүүн бяцхан миссүүдтэй уулзав
УИХ-ын гишүүн О.Содбилэг бяцхан мисс Ц.Мичидмаа, Б.Пүрэвдарь нарын хүлээн авч уулзлаа.
6 настай Б.Пүрэвдарь Өнгөрсөн өдрүүдэд Гүржийн Батуми хотод зохион байгуулагдсан “Best princess and prince of the world” тэмцээний ялагчаар шалгарсан бол Ц.Мичидмаа нь тус тэмцээний 2017 оны тэргүүн мисс болж байсан юм.
Бяцхан мисс тодруулах “Best princess and prince of the world” тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 40 гаруй орны хүүхдүүд оролцсон бөгөөд финалын шатанд 21 орны хүүхэд авъяас билгээ сорин өрсөлдсөн байна.
Б.Пүрэвдарь “Дэлхийн бяцхан мисс” тэмцээнд оролцохоор эх орноосоо мордох үеэр
Б.Пүрэвдарь, Ц.Мичидмаа нар