Н.Учрал: Оюун санааны наран мандана
"Оюун санаагаараа сайхан амьдардаг нийгмийг цогцлоох. Энэ бол бүх Монголчуудын мөрөөдөл" хэмээн Н.Учрал гишүүн хэллээ.
Өндөр хөгжилтэй орнууд бүгд л “оюуны их уурхайгаа” нээж, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулж өнөөгийн хөгжлийн оргилд хүрсэн. Монгол Улс ч гэсэн энэ замаар явах нь дамжиггүй.
Тиймээс ч Н.Учрал гишүүн өнгөрсөн хугацаанд болон цаашид Монгол Улсын боловсролын салбар тэр дундаа Багшийн хөгжлийн асуудал, мөн өндөр технологи, инновацийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлж, олон улстай хөл нийлүүлэн алхахад онцгой анхаарч ажиллаж байгаа юм.
УИХ-ын гишүүний хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд хэд хэдэн хуулийн төслийг санаачлан, боловсруулж, #иргэд #сонгогчдын дуу хоолой, үзэл бодол, санал хүсэлтийг бодитоор хэнээс ч хараат бусаар илэрхийлэхийг эрхэмлэн ажиллаж байгаа билээ.
Ингээд та бүхэндээ Н.Учрал гишүүний санаачилсан болон санаачилж буй хууль тогтоомжуудын төслийн зорилгыг товч танилцуулъя.
1.#Багшийн_хөгжлийн_тухай_хуулийн_төсөл
- Багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бүрдүүлэх
- Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын чанарыг сайжруулах
- Ажлын ажлын гүйцэтгэлд суурилсан цалингийн урамшуултай болох
- Инновацийн тэргүүлэх чиглэлд хамаарах төслүүдэд санхүүжилт олгох
- Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих
- Инноваци, өндөр технологийн салбарт, инновацийн санхүүжилтийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд чиглэсэн боловсрол, хүний нөөцийн хөтөлбөр, төслийг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах ,
3.#Засгийн_газрын_тухай_хуульд_нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай #хуулийн_төсөл /Оюуны өмчийн бие
даасан агентлагтай болох /
- Оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлж, монгол хүний эзэмшиж байгаа зохиогчийн эрх, патентыг хамгаалах асуудлыг олон улсын түвшинд хүргэж, сурталчлах ажлыг идэвхжүүлэх
- Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж, инноваци, гарааны бизнес, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх
- Оюуны өмчийн хамгаалалт, хяналтыг сайжруулж олон улсын жишигт хүргэх
4.#Төсвийн_тухай_хуульд_нэмэлт_оруулах_тухай_хуулийн_төсөл
- Төсвийн захиран зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах
- Төсвийн үр ашиггүй зардлуудыг багасгах зорилгоор
5.#Оюуны_өмчийг_эдийн_засгийн_эргэлтэд_оруулах тухай хуулийн_төсөл
- -Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж эдийн засагт үзүүлэх бодит эерэг үр дүнг гаргах
- -Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд орох хэлбэрүүд болон гэрээний харилцааг нарийвчлах
- -Оюуны өмчийн эдийн засгийн эргэлтэд оруулсан тохиолдолд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр дэмжих
- -Оюуны өмч, инновацийн корпорац /Төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтын сан/ байгуулах
- -Оюуны өмчийн эрхийн үнэлгээтэй холбоотой нэмэлт шаардлагууд /Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиас гадна/
6.#Франчайзингийн_тухай_хуулийн_төсөл
- Дотоодод франчайзингийн хөгжүүлэх
- Фрачайзингийн эрх зүйн орчны боловсронгуй болгох
Эдгээр хуулийн төслүүд нь хоорондоо уялдаа холбоотой бөгөөд #Монгол_Оюун_Санааг дотоод дэмждэг, гадагшаа экспортолдог суурь нөхцөлийг боловсронгуй болгохын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.