2018.04.18
Х.Амгаланбаатар: Энэ оны 2-р улиралд багтаж үндсэн цалин нэмэх амлалтандаа ЗГ хүрэх ёстой
Эмч, багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд байгаа. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хэлэлцээрийн ширээний ард суусан ч үр дүнд хүрээгүй учраас эмч багш нар хугацаагүй ажил хаяахаа мэдэгдсэн. Тэгвэл МҮЭХ-оос засгийн энэ оны 2-р улиралдаа багтааж, дахин хэлэлцээрийн ширээний ард суухгүй бол энэ байдал улам ширүүснэ гэдгийг санууллаа.