2018.04.16
Төв алхын дуулалт жүжгийн театр шинэ байртай болно
Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Засгийн газрын гишүүд өнөөдөр Дундговь аймагт ажиллалаа.
Өглөөгүүр аймгийн удирдлагуудтай уулзаж улмаар орон нутгийн барилгын материалын үйлдвэртэй танилцсан бол үдээс хойш ард иргэдтэй уулзаж засгийн газрын бодлого, зорилтыг танилцуулахын зэрэгцээ орон нутгийн ард иргэдийн санаа бодлыг сонсч, тулгамдсан асуудал, сонирхсон асуултад салбарын сайд нар хариулт өглөө.
Шийдэл: Аймгийн 1-р цэцэрлэг өөрийн байргүй хоёр жил болсныг газар дээр нь шийдэж 2019 оны төсөвт суулгаж өгөхөөр боллоо. Түүнчлэн Төв халхын дуулалт жүжгийн театрын шинэ барилгын төсвийг мөн ирэх оны төсөвт суулгаж шийдэж өгөхөөр боллоо. Иргэдтэй уулзсаны дараа БСШУС–ын сайд Ц.Цогзолмаа Дундговь аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын удирдлагууд болон багш ажилчидтай уулзаж салбарын бодлого, шинэчлэл, баримталж буй үзэл баримтлалыг танилцууллаа.