2018.04.20

БСШУСЯ 29-р сургуулийн захирал Б.Батсайханыг ажил, мэргэжилдээ тэнцэхгүйг тогтоосон

БСШУСЯ 29-р сургуулийн захирал Б.Батсайханыг ажил, мэргэжилдээ тэнцэхгүйг тогтоосон

БСШУСЯ 29-р сургуулийн захирал Б.Батсайханыг салбар яам нь мэргэжлийн бус гэдгийг нь шалгаж, ажилдаа тэнцэхгүй гэж тогтоосон ч чөлөөлж, чадахгүй явсаар байгаа шалтгааныг Ц.Цогзолмаа сайд ингэж  тайлбарлалаа.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Монгол улсад өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг тусгай зургаан сургууль байна. Энэ сургуулиудын захирлуудыг тусгай хэрэгцээт дээд боловсролтой хүмүүсээр тавина гэдэг журмаа баталсан. Эрх зүйн хувьд орчин үүссэн гэж үзэж байгаа. Боловсролын яамны тухайд төрийн нарийн бичгийн дарга албан ёсоор томилогдож, ажиллаагүй байгаа учраас Төрийн албаны зөвлөлөөс манай яамны салбар зөвлөлийг татан буулгасан. Иймээс захирлуудынхаа сонгон шалгаруулалтыг хийгээд,  тусгай хэрэгцээт дээд боловсролын шаардлага хангасан захиралаа томилох асуудал хэрэгжүүлэх шатан дээрээ гацаатай байгаа юм.