2018.04.24

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайгаас жилд 34 сая тонн хүдэр олборлож байна

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд уурхайчин эмэгтэйчүүд хөгжлийн төлөө үндэсний чуулганыг Эрдэнэт хотод анх удаа зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Ц. Гарамжав: Хөдөлмөрийн хуулийн саналуудыг хэлэлцэж байна. Өмнө нь эмэгтэй хүний эрхэлж  болохгүй, оролдож болохгүй салбар гэж байсан. Жишээ: Уурхайн гүнд ажиллаж болохгүй , гагнуурын ажил хийж болохгүй гэх мэт. Тэгвэл Хөдөлмөрийн шинэ хуулинд энэхүү ялгааг арилгасан.