Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
2018.04.25

Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн тэргүүлдэг Нийслэлийн Хүүхдийн Төлөө Зөвлөлийн Нийгмийн салбар дахь хүүхэд хамгаалал хуралдаан боллоо. 

Энэ удаагийн хуралдаанаар нийгмийн салбар дахь хүүхэд хамгаалал, салбар дундын зохицуулалтыг хангах талаар Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн боловсролын газар, Улаанбаатар хотын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрууд мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хэмжээнд Хүүхдийн эрхийн Конвенц, Зөвлөмж, “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлах, “Хүүхдийн хөгжил, хамгаалалын үндэсний хөтөлбөр”-ийг 2018-2021 онд нийслэлд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний тогтоолууд батлагдлаа.