2018.04.26

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Ийгл телевизийн хэлэлцүүлэгт оролцлоо

БОАЖ-ын сайд  Н.Цэрэнбат, Монголын эрчим хүчний ассоциацийн ТТБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж, “Утааны эсрэг ээж аавууд”  ТББ-ын тэргүүн Ц. Пүрэвхүү нар Ийгл  телевизийн хэлэлцүүлэгт цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ

-          Таныг сайдын ажлыг авахад утааны асуудал ямар хэмжээнд байсан бэ? Тухайн үед хийж байсан ажил, санхүүжилтийн талаар та тодорхой мэдээлэл өгөөч.

-          БОАЖ-ын сайд  Н.Цэрэнбат:  2015 онд  анх утааны асуудлаар “Цэвэр агаар”санг татан буулгаад , агаарын төлбөрийн тухай хуулийн төлбөр шууд улсын төсөвт ордог байсан. Өнгөрсөн нэг сард бид Агаарын бохирдлын эсрэг сангаа дахин байгуулаад, 2019 оны 1-р сарын 1-нээс эхлүүлээд, тус санд мөнгө хуримтална.  Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаандаа зарцуулах эх үүсвэртэй болсон. Ажлаа хүлээж авснаас хойш агаарын бохирдлын олон оролцогч нартайгаа бас уулзаж ярилцлаа.  Монгол шахмал түнш үйлдвэрлэгчдээ нийлүүлэн “Монгол  шахмал түнш” гэсэн нэгдэл байгууллаа.  Утааны эсрэг ажил бол олон талын хамтын ажиллагаа, ойлголцлыг шаарддаг. Бид энэхүү хамтын ажиллагааны шинэ түвшинд хүрсэн гэж үзэж байгаа.