Аврагчдыг орон сууцаар хангахад анхаарна гэв
АВРАХ АЖИЛЧИД ГАДААДАД МЭРГЭЖЛЭЭ ДЭЭШЛҮҮЛЖ БАЙГААГ САЙШААЛАА
"Хүнд нөхцөлд ажилладаг аврагчид ажлын багаж хэрэгсэл, амьдрах орон байраар дутмаг байгаа ч гадаадад мэргэжлээ дээшлүүлж байгаад олзуурхаж байна" хэмээн Шадар сайд Д.Тэрбишдагва хэллээ. Нийслэлийн, онцгой байдлын газрын ажилчид энэ зун үер уснаас хүн аврах бэлтгэлээ Оросын Байгаль нуурт тус улсын мэргэжилтнүудтэй хангажээ. Мөн аврах багийн ажилчид орчин үеийнтоногтөхөерөмжийг хэрхэн эзэмших талаар Солонгос улсад сургалтад суусан байна. Энэ үеэр Нийслэлийн онцгой байдлын газрын нийт ажилчды 11 дөнгөж 10 хувь нь орон сууцтай байгааг Засгийн газарт уламжилахаа Шадар сайд мэдэгдлээ. Мөн орон нутагт онцгой байдалд ашиглах тоног төхөөрөмжийг шинэчлэхэд анхаарна гэдгээ онцолсон юм.ГАЗЫН АХУЙН ХЭРЭГЛЭЭ ИХЭССНЭЭС ГАЛЫН ДУУДЛАГА ӨСЧЭЭ
Шадар сайд Нийслэлийн онцгой байдлын газарт иргэд ихэвчлэн ямар асуудлаар хандаж байгааг сонирхсон юм. Аврах 10 дугаар ангид хандсан дуудлагын ихэнхийг авто тээвэр, үер усны ослын дуудлага эзэлж байна. Мөн сүүлийн үед хүмүүс ахуйн хэрэглээндээ газыг ихээр ашиглаж байгаагаас үүдэн өсч байгааг Гал унтраах ангийн ажилчид хэлж байна. Энэ төорлийн дуудлага Онцгой байдлын газарт ирж буй дуудлагын тал хувийг эзэлж байгаа аж. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас албан байгууллага, айлуудад газыг хэрхэн ашиглаж байгаад шалгалт хийж, зөвлөгөө егч байгаа гэнэ. Иргэд газыг зохих зааврын дагуу хэрэглээгүйгээс гал гарах нь ихсэж байгаа аж.