МҮЭ-ийн холбооны удирдлагууд шуурхай хуралдав
2018.05.26

МҮЭ-ийн холбооны удирдлагууд шуурхай хуралдав

МҮЭ-ийн холбооны удирдлага аймаг, нийслэлийн салбарын дарга нар Цалин хөлс нэмэгдүүлэхийн төлөөх нэгдсэн тэмцэлийн үйл жиллагааны талаар шуурхай зөвөлгөөнийг хийж, Монгол Улсын Засгийн газар, МАОЭНХ-нд хүргүүлсэн хөдөлмөрийн хамтын маргааны шаардлага, хамтын маргаан шийдвэрлэх хуулийн үргэлжлэх хугацаа, энэ хугацаанд хийх ажлын ерөнхий төлөвлөгөө, хамтын тэмцлийг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллах талаар салбарын ҮЭ-ийн холбооны дарга, МҮЭ-ийн холбооны ажлын албаны газар хэлтсийн дарга нарт чиглэл өглөө.

Энэхүү хурлаар Цалин хөлсний төлөөх ажил хаялтын өмнөх суулт түр зогссон ч тэмцэл, хөдөлгөөний үр дүн гартал үйл ажиллагаа үргэлжилж байгааг онцлов. 

Хуралд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, газар, хэлтэсийн дарга нар, “Хөдөлмөр” сургалт, судалгааны төвийн дарга М.Ганаа, Ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг, Боловсрол,шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Б.Батзориг, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Эрчим хүч, геологи, уул уурхайн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал, Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны ажилтны ҮЭ-ийн холбоо О.Гантуяа, Тээвэр холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаа, Үйлдвэрлэл ҮЭ-ийн холбооны дарга Б.Батчулуун, Хот байгуулалт, нийтийн аж ахуйн ажилтны ҮЭ-ийн холбоо А.Бурмаа, Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбооны дарга С.Жаргалсайхан, Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны дарга С.Азжаргал нар оролцлоо.