2018.06.04
ЖДҮ эрхлэгчид хуулийн төсөлд саналаа хэлж байна
“ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум-2018”-д оролцогчид “Жижиг дунд үйлдвэрлэл-үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа хэлж байна.
Форумд оролцож буй орон нутгийн төлөөлөгчдийн зүгээс хуулийн төсөлд ЖДҮ эрхлэгч гэж ямар хүнийг хэлэх вэ гэдгийг тодорхой тусгаж өгөхийг хүссэн. УИХ-ын гишүүн, ЖДҮ-ийн хуулийн төслийг санаачлагч Ж.Ганбаатар хариулахдаа, “Бид хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэж 200 хүртэл ажилтантай, 2.5 тэрбум хүртэлх жилийн борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг томъёолсон" гэв.
ЖДҮ үйлчилгээ эрхлэгч дотроо бичил үйлдвэрлэл эрхлэгч гэж 9 хүртэл ажилчинтай, жилийн борлуулалт 250 сая төгрөгийн орлоготой ААН-ийг, жижиг үйлдвэр эрхлэгчид 10-50 хүртэл ажилтантай, 250-500 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ААН-ийг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид 50-200 хүртэл ажилтантай, 500 саяас 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой ААН-ийг тус тус заажээ.
ЖДҮ-ийг дэмжих талаар хуулийн төсөлд, хөнгөлөлттэй зээл олгох, шинээр бий болгосон ажлын байр, борлуулалтын орлогыг харгалзан зээлийн хүүгийн хэмжээг бууруулах, зээлийн хүүгийн зөрүүг олгох, тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх зэрэг дэмжлэг тусгагдаад байгаа юм.
“Баялаг бүтээгчдийн холбоо”-ноос зохион байгуулж буй “ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум-2018”-д аймаг, орон нутгаас ирсэн 300 гаруй төлөөлөл, УИХ-ын гишүүд, холбогдох яамны удирдлага оролцож байна.
“Баялаг бүтээгчдийн холбоо”-ноос зохион байгуулж буй “ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум-2018”-д аймаг, орон нутгаас ирсэн 300 гаруй төлөөлөл, УИХ-ын гишүүд, холбогдох яамны удирдлага оролцож байна.
Тодруулга: Жижиг, дунд үйлдвэрийн салбарын хөгжил манай улсад хэрхэн явж ирснийг дурдвал,
1993 онд Үйлдвэр худалдааны яаманд анх ЖДҮ-ийн хэлтэс байгуулж байсан бол 2007 онд ЖДҮ-ийн хууль гарч, 2009 онд бие даасан агентлаг бий болж байв.
1993 онд Үйлдвэр худалдааны яаманд анх ЖДҮ-ийн хэлтэс байгуулж байсан бол 2007 онд ЖДҮ-ийн хууль гарч, 2009 онд бие даасан агентлаг бий болж байв.
1999- 2014 онд ЖДҮ хөгжүүлэх 3-5 жилийн хөтөлбөр гарч, 2006 онд ЖДҮ хөгжүүлэх сан байгуулж өнгөрсөн хугацаанд 830 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ онд тус санд 1064 төслийн хүсэлт ирснээс дөнгөж 134 нь зээлд хамраад байна. Өнөөдөр ЖДҮ манай улсад нийт ажиллах хүчний 57 хувь, үйл ажиллагаа эрхлэж буй нийт ААН-ийн 78 хувь, ДНБ-ийн 17.8 хуийг тус тус эзэлж байна. Салбараар нь авч үзвэл 45 хувь бөөний жижиглэн худалдаа, гэр ахуйн бараа засварлах, зочид буудал, зоогийн газарт харьяалагдаж байгаа бол барилга, ХАА, тээврийн салбарт 8-10 хувь нь ногдож байна.
Б.Болд