2018.06.12
Засгийн газрын 2017 оны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ
Үндэсний Аудитын газраас Засгийн газрын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж зөрчилгүй гэсэн дүгнэлт хийснээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардууллаа.
2007 оноос хойш жил бүр явуулсан санхүүгийн аудитын дүнд Монгол Улсын Засгийн газар анх удаа санхүүгийн зөрчилгүй гарлаа.
Засгийн газрын бүтцийн байгууллагууд 2017 онд санхүүгийн сахилга бат сайтай ажилласны дээр ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжснээр Үндэсний Аудитын газрын болон ОУВС-ийн зөвлөмжийг сахин биелүүлсэн нь түлхэц болсон гэж үзжээ.
Өмнөх жилүүдэд Засгийн газрын санхүүгийн тайланд хязгаарлалттай санал дүгнэлтийг өгч байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.