2018.06.15

О.Содбилэг: Тэтгэвэр зээлээр олгодогыг зогсоовол яасан юм?

Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад хандан Зээлийн хүүг бууруулах тал дээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэг "Засгийн газрын бондыг банкууд авдаг байсныг болиулсан гэж байна. Үүнийг зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ нийлүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх бодлого барьж байна вэ? тэтгэврийг зээлээр олгодогыг зогсоовол яасан юм? тэгж зээлийн барьцаа болгож, авсан мөнгөнөөсөө илүү төлдөг байдлыг боливол яасан юм?" гэсэн юм.