С.Амарсайхан: Хар тамхинаас урьдчилан сэргийлэх хөтөлбөр батална
2018.06.27

С.Амарсайхан: Хар тамхинаас урьдчилан сэргийлэх хөтөлбөр батална

Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан НИТХ-аас “Хар тамхи, мансуурлын төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав.
Манай улсад мансууруулах бодис хэрэглэгчдийн 76.3 хувь нь 18-35 насны залуус байна. Цагдаагийн байгууллагын хийсэн судалгаагаар хар тамхи, мансууруулах бодис тогтмол хэрэглэдэг 5,000-7,000 хэрэглэгч бий гэв. 
НИТХ-ын дарга С.Амарсайхан “Монгол Улсад хар тамхины хэрэглээ мансуурал нь гэмт хэргийн нэг төрөл, нөгөөтээгүүр олон ноцтой гэмт хэргийн эх үүсвэр болж байна. Урьдчилан сэргийлэх.таслан зогсоохтой холбоотой 2017-2019 оны хөтөлбөрт хүүхэд, залуусыг түлхүү оролцуулахыг зорьж байна” гэв.
 
О.Уранбилэг