Шинэ зүтгүүрүүд өнөөдрөөс ажилдаа гарлаа
2011.02.15

Шинэ зүтгүүрүүд өнөөдрөөс ажилдаа гарлаа

Манайд нийлүүлж байгаа уг зүтгүүр нь холын замд хүнд ачаа тээвэрлэх зориулалттай, Монголын байгаль цаг уурын нөхцөлд тохирсон орчин үеийнх ажээ. Нэг нь гурван сая 850 мянган ам.долларын өртөгтэй юм. Шинэ зүтгүүрийг өчигдөр Улаанбаатар төмөр замын төв буудалд хүлээн авах ажиллагаанд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар оролцлоо.

 Орос Монголын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д хоёр улс 250 сая ам.долларын хөрөнгөоруулж, дүрмийн санг нь өсгөхөөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.В.Путин нар хэлэлцэн тохиролцсон билээ. Энэхүү хэлэлцээрийн дагуу УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт Оросын төмөр замын зүтгүүрийн "Лугансктепловоз" заводын 2ТЭ116УМ маркийн дөрвөн зүтгүүр шинээр хүчин зүтгэхээр өнөөдрөөс шугам замд явна. Манайд нийлүүлж байгаа уг зүтгүүр нь холын замд хүнд ачаа тээвэрлэх зориулалттай, Монголын байгаль цаг уурын нөхцөлд тохирсон орчин үеийнх ажээ. Нэг нь гурван сая 850 мянган ам.долларын өртөгтэй юм.

 

Шинэ зүтгүүрийг өчигдөр Улаанбаатар төмөр замын төв буудалд хүлээн авах ажиллагаанд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нар оролцлоо.Дээрх хэлэлцээрээр хоёр тал тус бүр 125 сая ам.долларын дүрмийн сан бүрдүүлэх ёстой. Оросын тал өөрт ногдох 125 сая ам.доллараар манайд зайлшгүй чухал шаардлагатай байгаа хол замын 30, сэлгээний долоон зүтгүүр нийлүүлэх үүрэг хүлээсэн юм. Харин манай тал энэ оны эхний хагаст багтаан өөрт ногдох хувиа оруулахаар Засгийн газарт чиглэл егөөд байгаа ажээ.Төлөвлөгөө ёсоор энэ онд багтаж уг зүтгүүрүүд манай улсад ирэх ёстой.

 

Гэхдээ хөрөнгө, мөнгөний асуудал шийдэгдэхэд хугацаа шаардах учраас 2011 онд багтах эсэх нь одоохондоо тодорхойгүй байна. УИХ төрөөс Төмөр замын талаар баримтлах бодлого баталж төмөр замын цаашдын ' хөгжилд анхаарал хандуулж * байгаа. Үүний үр дүнд хэд хэдэн орноос төмөр замд хөрөнгө оруулалт хийх болсон. Иймээс Монголын төмөр замын техникийн хүчин чадал сайжирч, Оюу толгой, Таван толгой зэрэг стратегийн том ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийг нь олон улсын зах зээлд нийлүүлж чадна. Эдгээр ордоос гадна уул уурхайн бүтээгдэхүүний экспорт жил ирэх тутам нэмэгдэж буй билээ. Өөрөөр хэлбэл, уул уурхайн баялгаа "чулуу" болгох унаагаа бэлдэж буй явдал юм.

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн "УБТЗ"-ын хамт олон бар жилд 3.5 сая зорчигч тээж, 16.8 сая тонн ачаа *тээвэрлэж төлөвлөгөөгөө 11,5 хувиар давуулан биелүүлжээ.Төмөр замын түүхэнд анх удаа жилд 12.7 сая тонн ачаа ачсанаас 10дугаар сард 1.3 сая тонн ачаа ачиж, түүхэн амжилт тогтоосон байна. Монголын эдийн засагт асар их өөрчлөлт авч ирэх нүүрс, зэс гэх мэт  байгалийн баялаг зөөх эхний зүтгүүр ажилдаа орлоо гэж хэлж болох нь.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.