Төмөр замын бодлогыг УИХ дэмжиж, хэлэлцэхээр боллоо
2010.05.05

Төмөр замын бодлогыг УИХ дэмжиж, хэлэлцэхээр боллоо

УИХ өнөөдөр үдээс хойш чуулганы нэмэлт хуралдаан хийж, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дуусгаж амжилгүй завсарласан юм. Өргөн уудам нутагтай, орчин үеийн авто замын сүлжээ, дотоодын усан тээвэргүй, далайд гарцгүй манай орны хувьд төмөр замын тээвэр онцгой ач холбогдолтой билээ.

Гэвч манай улсын төмөр замын тээврийн дэд бүтэц, техник, технологийн хоцрогдол нь уул уурхай, олборлох аж үйлдвэрийн хөгжил, орд газруудын ашиглалтад ихээхэн хүндрэл учруулж байгаа юм. Иймээс стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газруудаас олборлох уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох зорилгоор боловсруулах үйлдвэрүүдэд тээвэрлэж хүргэх, улмаар экспортлох асуудлыг төмөр замын бодлоготой хамтад нь харилцан уялдаатай шийдвэрлэх асуудал зайлшгүй тавигдаж байгаа тул Засгийн газар төмөр замын тээврийн асуудлыг төрийн бодлогоор хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.