2009.08.25
Хоёр улсын төрийн тэргүүд улс хоорондын стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглалд гарын үсэг зурлаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.И.Медведевийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд доорхи баримт бичгүүдэд Төрийн тэргүүд болон албаны хүмүүс гарын үсэг зурлаа.
Үүнд:
- “МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ХОЛБООНЫ АГЕНТЛАГИЙН ХООРОНД ТӨМӨР ЗАМЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ”-т Монголын талыг төлөөлж Монгол Улсын Төмөр замын газрын дарга Төгсөөгийн Батболд, ОХУ-ын талыг төлөөлж Оросын Холбооны Улсын Төмөр замын тээврийн холбооны агентлагийн дарга Геннадий Петрович Петраков нар,
- “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХУВЬЦААТ НИЙГЭМЛЭГ, “ОРОСЫН ТӨМӨР ЗАМУУД” НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ НИЙГЭМЛЭГ БОЛОН «ТРАНСМАШХОЛДИНГ» ХААЛТТАЙ ХУВЬЦААТ НИЙГЭМЛЭГ ХООРОНДЫН ХАРИЛЦАН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ”- т Монголын талыг төлөөлж “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Ванчигдоржийн Отгондэмбэрэл, ОХУ-ын талыг төлөөлж “Оросын төмөр зам” НХНН-ийн Ерөнхийлөгч Владимир Иванович Якунин, “Трансмашхолдинг” хаалттай хувьцаат нийгэмлэгийн дарга Андрей Рэмович Бокарев нар,
- “ХАМТЫН АЖИЛЛАГАА, ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН СОНГУУЛИЙН ТӨВ КОМИСС ХООРОНДЫН ПРОТОКОЛ”-д Монголын талыг төлөөлж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Намсрайжавын Лувсанжав, ОХУ-ын талыг төлөөлж Оросын Холбооны Улсын Сонгуулийн төв комиссын дарга Владимир Евгеньевич Чуров нар,
- “ДОРНОД УРАН” ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ ХАМТАРСАН КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монголын талыг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дарга Содномын Энхбат, ОХУ-ын талыг төлөөлж Оросын Холбооны Улсын “Росатом” цөмийн эрчим хүчний улсын корпорацийн Ерөнхий захирал Сергей Владиленович Кириенко нар,
- “МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХООРОНД СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ТУНХАГЛАЛ”- д Монголын талыг төлөөлж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ОХУ-ын талыг төлөөлж Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Дмитрий Анатольевич Медведев нар тус тус гарын үсэг зурлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.