БНХАУ-тай төмөр замын салбарт хамтран ажиллахаар боллоо
2009.07.24

БНХАУ-тай төмөр замын салбарт хамтран ажиллахаар боллоо

ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын урилгаар БНХАУ-ын Төмөр замын яамны дэд сайд Лу Дунфу Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Манай улсын төмөр замын сүлжээг өргөтгөж, уул уурхайн ордуудын дэд бүтцийг сайжруулж, шинээр төмөр зам барих, тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, манайхаар дамжин өнгөрөх транзит тээврийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. Цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг боловсруулахаар болж, ЗТБХБ-ын дэд сайд А.Гансүх, БНХАУ-ын Төмөр замын яамны дэд сайд Лу Дунфу нар өнөөдөр уг төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга “Говийн бүсэд олдсон уул уурхай, ашигт малтмалыг ашиглахад хоёр хөрштэйгөө дэд бүтцийн салбарт хамтран ажиллах ажлын нэг хэлбэр энэ юм. ОХУ-тай ч энэ талаар ярьж байсан. Энэ санамж бичгийн агуулга бол төмөр зам барих, транзит тээврийг нэмэгдүүлэх томоохон төслийг хоёр улсын Засгийн газрын түвшинд ойлголцож хийх болсныг харуулж буй юм” гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.