2009.06.08

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл асуулт хүргүүллээ

УИХ-ын гишүүн П.Алтангэрэлээс өнгөрсөн тав дахь өдөр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад асуулт хүргүүлжээ. Эрхэм гишүүн орон нутагт иргэдтэй уулзаж, ураны асуудлаар санал солилцож, ажиллах үеэр Дорнод аймгийн нутагт байрлах Чингисвал өртөөнөөс Мардай тосгон хүртэл тавигдаж ураны хүдэр тээвэрлэж байсан 128 км төмөр замыг хувь хүнд худалдсан тухай мэдээллийг холбогдох газраас тодруулж, хариу өгөхийг иргэд олноор хүссэн байна.

Иймд Х.Баттулга сайдад асуулт хүргүүлжээ.

Асуултын утга нь нэгдүгээрт, Дорнод аймгийн Гурванзагал сумын нутаг дахь Чингисвал-Мардайн төмөр замыг хэдийд, ямар зориулалтаар, аль улсын хөрөнгөөр, ямар үнэ өртгөөр барьж байгуулсан болох. Хоёрдугаарт, уг төмөр зам нь өнөөдрийн байдлаар төрийн өмчийн мэдэлд байгаа эсэх.

Хэрвээ хувь хүнд шилжсэн бол хэдийд, ямар үндэслэл, шийдвэрээр хэний өмчлөлд шилжсэн, энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэх багтжээ. Хариуг УИХ-ын хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж улмаар Байнгын хорооны хуралдаанд сонсгохыг хүссэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.