БНХАУ-тай төмөр замын салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэв
2009.05.26

БНХАУ-тай төмөр замын салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэв

Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга Бүгд Найрамдах Хятад ард улсын төмөр замын сайд Лю Жижүны урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийж байна.

Сайд Х.Баттулга өнөөдөр сайд Лю Жижүнтэй Бээжин хотноо БНХАУ-ын Төмөр замын яаманд уулзаж хоёр тал төмөр замын салбарт хамтран ажиллах талаар зангиагүй уулзалт хийж, төмөр замын сайд Лю Жижүн оройн зоог барилаа. Тус уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Батсүх, зөвлөх Н.Энхтайван, Н.Туяацэцэг болон хоёр яамны холбогдох албаны хүмүүс оролцлоо. Уулзалтаар хоёр талаас ажлын хэсэг байгуулан уул уурхайн дэд бүтэц, төмөр зам шинээр барьж байгуулах, төмөр замын тээврийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсаар дамжих транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэв. 


Ажлын хэсгийн хүрээнд тохиролцоонд хүрсний дараа БНХАУ-ын Төмөр замын сайд Лю Жижүнийг Улаанбаатар төмөр зам ХНН байгуулагдсаны 60 жилийн ойн баяраар Монгол Улсад айлчлал хийж, хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурахыг урилаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.