2018.06.29
Махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд бүхий л талаар хамтарч ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлэв
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг УИХ-ын гишүүн, Монголын махны холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвдорж тэргүүтэй тус холбооны гишүүдийг өнөөдөр (2018.06.28) хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл нар оролцов
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг үйлдвэрийн аргаар боловсруулсан мах бэлтгэлийг дэмжиж, махны экспортыг нэмэгдүүлэхэд яам анхаарч байгаа бөгөөд Монголын махны холбоотой бүх талаар хамтарч ажиллахад нээлттэй гэв.