2018.07.02

Ажил идэвхтэй хайж байгаа иргэд мэдлэг туршлагаараа гологдож байна

СХД-т ажлын байр их байгаа ч ажилгүйдэл ижил хэмжээнд байна. Учир нь ажил олгогчдын тавьж байгаа шаардлагад нийцэдггүй иргэд олон байгаа нь ийм дүн гарахад нөлөөлжээ. Мөн орон нутгаас зорин ирэгсэд ихээр суурьшсан нь ажилгүй иргэдийн тоог өсгөхөд нөлөөлсөн байна. Тиймээс иргэдийг ажлын байртай болгох зөвлөгөөнийг зохион байгууллаа. 

СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн: Орчин үед хүний нөөц зөвхөн ажилд авсан хүмүүсээ сургадаг биш ажлын дараагийн үеэ бэлддэг байх ёстой. Тиймээс хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс болон ажил олгогч нар үүн дээр яаж хамтарч ажиллах вэ гэдэг дээр бид өнөөдөр тодордхой шийдэлд хүрнэ гэсэн хүлээлттэй байна.