2018.07.04

Өргөдлийн байнгын хорооны гишүүд Туул голыг хамгаалах хуулийг төслийг санаачлан боловсруулж байна

2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд иргэдээс ирүүлсэн өргөдлийн 9 хувь нь нийтийн эрх ашигтай холбоотой байна. Харин 90 гаруй хувь нь хувийн асуудал байна гэдгийг Өргөдлийн байнгын хорооноос мэдээллээ. 

Мөн Туул голын сав газрыг хамгаалахад анхаарсан хууль бусаар газар эзэмшигчдийн эрхийг салбарын яамны шийдвэрээр цуцлуулсан байна. Цаашид Туул голыг хамгаалах асуудал Өргөлийн байнгын хорооны анхааралд байх болно гэдгийг байнгын хорооны гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ. 

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Туул голын асуудал 6000 гаруй хүний өргөдөлд дурдагдсан. Монгол Улсын хүн амын тал хувь нь энэ голоос ундаалдаг. Нийслэлчүүдийн 92 хувь нь ундаалдаг. Туул голыг хамгаалах асуудлыг олон жил ярьсан боловч шийдэлд огт хүрэхгүй байсан бол Өргөдийн байнгын хорооноос ажилласны үр дүнд Туул голыг хамгаалах тусгай хуулийг санаачилж байна.