2018.07.23

С.Амарсайхан: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг ийм байдлаар үргэлжлүүлэх боломжгүй

Иргэд “амрах зугаалах орчин шаардлага хангахгүй байна, утаа униар их байдаг,  гар дээр борлуулагдаж байгаа бүтээгдэхүүнүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна” гэх гомдлыг түлхүү  гаргасны дагуу НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-т ажилласан.

Тэрбээр, “Улирлын чанартай хэдэн төгрөг олж байвал бусад нь хамаагүй гэсэн байдлаар хандвал бид хүлээн зөвшөөрөхгүй. Юм хийх гэж байгаа бол хийсэн шиг хий. Юмыг стандарт шаардлагад нийцүүлсэн зүйл хийх ёстой. Тохижилтоо хар. Хийж байгаа, хийлгэж байгаа нь ч тэр хариуцлагатай байх ёстой. Ийм байдалтайгаар цаашид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжгүй гэж би хувьдаа үзэж байна” гэлээ.