Ажлын хэсэг зуны ид амралтыг үл хайхран ажиллаж байна
2018.07.31

Ажлын хэсэг зуны ид амралтыг үл хайхран ажиллаж байна

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

-"Тавантолгой" төсөл хэрэгжиж эхэлснээр жилдээ 400-1.1 тэрбум ам.долларын орлого орно. Экспортоос ирэх орлого жилдээ 2.8 тэрбум ам.доллараар нэмэгдэх тооцооллыг хийсэн. Тавантолгойн бүлэг орд 7.4 тэрбум тонны нөөцтэй гэсэн судалгаа бий. Үүнээс 5.1 тэрбум тонныг коксжих нүүрсний үндсэн нөөц эзэлж байгаа. УИХ-аас "Эрдэнэс Тавантолгой"-н 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржид нээлттэй арилжаалах шийдвэр гаргаж, тогтоолын төсөл баталсан. Ингэхдээ 180 хоногийн дотор бэлтгэл ажил хангах үүрэг надад өгсөн. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд зуны ид амралтыг үл хайхран ажиллаж байна.