2018.08.08
О.Баасанхүүгийн хардлагыг Я.Санжмятав батлав
"Эрдэнэт үйлдвэр" -ийн 51 хувьтай холбоотой маргааныг хянан хэлэлцсэн Олон улсын арбитрын шүүх хурлаас манай улсад таагүй шийдвэр гаргасан байж болзошгүй талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийж, эл асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавиад буй.
Тэгвэл "Эрдэнэт үйлдвэр"-ийн 51 хувьтай холбоотой хэрэг, маргааны талаар судлах ажлын хэсгийн ахлагч Я.Санжмятав О.Баасанхүү гишүүний хэлсэнийг батлав.
Тодруулбал, өнгөрсөн сарын 6-нд Английн Лондон хотод арбитрын шүүх хурал болж, "Эрдэнэ үйлдвэр"-ээс "Стандарт" банкинд 98 сая ам. доллар төлүүлэх 2016 оны шийдвэрийг хэвээр нь үлдээжээ. Тэрбээр "Ажлын хэсгийн зүгээс арбитрын шүүх хуралд УИХ-ын төлөөлөл явуулах шаардлагагүй, хуулийн байгууллагынхнаас явуулъя гэж шийдсэн. Ингээд төрийн мониторинг хийлгэх үүднээс АТГ болон хуулийн байгууллагын нэг, нэг төлөөлөл явуулсан. Шүүхийн шийдвэр Монгол улсад таагүй гарсан" гэсэн юм.