2018.08.13

Баян-Өлгий аймагт үерээс хамгаалах ДАЛАН барих хэрэгтэй байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Цаашид тус аймагт болзошгүй үеэрээс сэргийлж 24 км үеэрийн далан барих хэрэгтэй байгаа. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, энэ зунаас хэтрэхгүй далан барих ажлын эхлүүлэх үүрэг чиглэл өгсөн байна. 

Шадар сайд Ө.Энхтүвшин " Газар дээр ажиллаж нөхцөл байдалтай танилцлаа. Байдал амаргүй байна. Энд хэд хэдэн томоохон асуудал байна. Нэгдүгээрт, орон гэргүй болсон айл өрхүүдийг орон гэртэй болгох, Хоёрдугаарт, шинэ суурьшлын бүсийг бий болгох, гуравдугаарт, байшин, сууц барих стандартыг мөрдүүлэх хэрэгтэй байна"