2018.08.14
ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр: Наймдугаар сарын дуусан дуустал ийм хүчтэй аадар бороо орно
8 сарын 12 ны 01-03 цагийн туршид Дорноговь аймгийн Айраг суманд хүчтэй аадар бороо орсны улмаас 21 өрх үеэрт автаж, гэрийн зөвхөн тооно нь цухуйх хэмжээнд их усанд автжээ. Мөн үүрийн 4 цагт үргэжлэн орсон борооны улмаас зам усанд автаж, зарим хонхор газруудад 3 метр орчмын гүн ус тогтжээ.
Тус аймгийн ОБГ-аас бие бүрэлдэхүүнээ дайчлаж, үер авсан айл өрхүүдийн гэр бүлийн гишүүдийг нүүлгэн шийлжүүлээд байна. Харин үерийн голомтоос гэрийг нүүлгэх ажил хүндрэлтэй байна.