100 орчим өрхийг орон байртай болгоод байна
Баян-Өлгий аймаг
2018.08.14

100 орчим өрхийг орон байртай болгоод байна

Шадар санд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа. Тэрбээр үер, усанд автагдсан багуудаар явж, айл өрхүүдийн нөхцөл байдал, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт болон үерийн далан босгох ажлын явцтай тар дээр нь танилцсан юм.

Энэ үеэр аймгийн Онцгой комиссыг хуралдуулан долдугаар сарын 14-17-нд Өлгий суманд болсон үер, усны гамшгаас учирсан хохирол, гамшгийн дараах сэргээн босголт, иргэдэд үзүүлж буй тусламж болон цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар мэдээлэл сонсов. Өлгий сумын дөрвөн багийн 929 өрх, 3817 иргэнд урьдчилсан байдлаар 15.6 тэрбум төгрөгийн хохирол учраад буй гэнэ. Үүнээс амьдарч байгаа байшин нь бүрэн нурсан 110, орон гэр нь цаашид амьдрах боломжгүй болсон 154, их хэмжээний хохирол учирсан 266, бага хэмжээний хохирол учирсан 399 өрх бий аж.

Одоогийн байдлаар Засгийн газар, олон улсын байгууллага, хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн тусламжаар 100 орчиморх орон байртай болсныг тус аймгийн Засаг дарга А.Гылымхан мэдээлсэн. Мөн Өлгий сумын X багийн нутаг дэвсгэрт 250 орхийн хэрэгцээнд нийт 15 га газар хуваарилжээ. Үүнээс гадна үерт автсан 198 га газарт цэвэрлэгээ,  ариутгал, халдваргүйжүүлэлт хийхээс 143.5 га талбайн лаг, шаврыг зайлуулж, цэвэрлэгээний ажил 72.5, халдваргүйжилтийн ажил 61.7 хувийн гүйцэтгэлтэй яваа гэнэ. Түүнчлэн гамшгийн үеэр зарцуулсан 762.4 сая төгрөгийн өрийг барагдуулах, айлуудыг орон гэртэй болгох, шинээр худаг, цахилгааны шугам татах, далан барихад зориулж 2018-2019 онд төсөвлөсөн таван тэрбум төгрөгийг энэ жилийнх рүү шилжүүлэх ээрэг хүсэлтийг Онцгой комиссын даргад уламжлав.

Шадар сайд Ө.Энхтүвшнн Засгийн газар, олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэдээс өгсөн тусламжийг хохирсон хүмүүст шуурхай хүргэх, мэдээллийг иргэдэд ил тод хүргэх, зарим зардлыг 2019 оны улсын төсөвт тусгуулах талаар арга хэмжээ авахаа илэрхийллээ. Мөн ариутгал. халдваргүйжүүлэлтийн ажилд онцгой анхаарах, үер усанд тэсвэргүй материалаар байшин барихгүй байх, орон гэр, хашаа байшингаа даатгуулах талаар иргэдэд ойлголт өгч ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо. Түүнчлэн гамшгийн үед аврах, эрэн хайх, сэргээн босгох ажилд гар бие оролцсон онцгой байдал, цагдаа, Зэвсэгт хүчин. хилийн цэрэг, эрүүл мэнд, ний-тийн аж ахуйн байууллагуудын ажилтан, алба хаагчдыг шатаж, урамшуулсан байна.