Гиннесийн амжилт, Нобелийн шагналын эзэн НЕЛЬСОН МАНДЕЛА
2018.08.24

Гиннесийн амжилт, Нобелийн шагналын эзэн НЕЛЬСОН МАНДЕЛА

Орчуулсан Д.Мөнхжаргал

Монголын үнэн сонин, 2018.02.20 №156

Өмнөд Африкийн апартейд дэглэм, арьсны өнгөөр ялгаварлахын эсрэг тууштай тэмцэгч, Нобелийн энхтайваны төлөө шагналт Нельсон Холила Мандела 1918 онд тус улсын Мвеко хэмээх жижигхэн тосгонд төржээ. Түүнийг төрөхөд нь Ролихлахла гэж нэрлэсэн боловч дунд сургуульд сурч байхад багш нар нь дуудахад хялбар болгож, Британийн алдарт адмирал Нельсоны нэрийг өгсөн гэдэг.

Тэрээр идэр залуу наснаасаа хичээллэсэн гүйлт, боксын спортоо огт орхиогүй юм. Энэ нь түүнийг олон жилийн горон, гяндагийн амьдралыг даван туулахад нөлөөлжээ

Түүний эцэг Гадра Генри Мандела тосгоныхоо даргаар ажиллаж байлаа. Харин эх Нонгали Носекен эцгийнх нь гурав дахь эхнэр нь байсан бөгөөд тэднийх гурван хүү, есөн охинтой айл байжээ. Нельсон Манделаг есөн настай байхад эцэг нь нас барсан байна.Тэрээр бага сургуулиа төгссөний дараа ахлах болон Форт -Борфорт хотын коллежид суралцсан байдаг. Энэ хугацаанд гүйлт болон боксоор хичээллэж эхэлсэн бөгөөд насан эцэслэтлээ түүнийгээ орхиогүй аж.

Мандела 1940 оноос коллежид суралцсан ч апартейдын эсрэг оюутны жагсаалд оролцсон учир сургуулиас нь хөөжээ. Дараа нь Витватерсрайда их сургуульд элсэн суралцсан боловч хуульчийн дипломоо авч чадсангүй. Мөн Лондонгийн их сургуульд орсон ч бүтэлгүйтэж, харин 1989 онд шоронд хоригдож байхдаа Өмнөд африкийн их сургуулийн зайны сургалтад хамрагдсанаар бакалаврын дипломоо авчээ.

Тэрээр тэмцлийн энхтайванч арга хэлбэрийг дэмжиж, Энэтхэгийн удирдагч Махадма Гандигаас суралцаж байжээ.

Үүнээс өмнө буюу 1944 онд Африкийн Үндэсний конгрессын залуучуудын лигт элсэн орж, удалгүй тус хөдөлгөөний удирдагчдын нэг болсон байна.

Тэрээр тэмцлийн энхтайванч арга хэлбэрийг дэмжиж, Энэтхэгийн удирдагч Махадма Гандигаас суралцаж байжээ. Гэвч Өмнөд Африкийн эрх баригчид түүний жагсаал цуглаан зохион байгуулах, түүнд оролцох эрхийг нь хоёр жилийн хугацаагаа хасч, улмаар 1956 онд бусад 150 хүний хамт баривчлан эх орноосоо урвасан, улс төрийн гэмт хэрэг өдүүлсэн хэмээн жагсаад цуглаанд оролцох эрхийг нь таван жилээр түдгэлзүүлж байжээ. 1961 онд Шарпевиллийн жагсаалын үеэр цагдаа нар хар арьст 69 иргэнийг буудаж хөнөөсөн нь дарангуйллын эсрэг  тэмцэгчдийг зэвсэгт хөдөлгөөн байгуулахад хүргэсэн байна. Тэд арьсны үзлийн эсрэг тэмцэлд эсрэг зэвсэг хэрэглэхээр шийдсэн байна. “Үндэсний жад” нэртэй хөдөлгөөнийг зохион байгуулж Н.Манделаг удирдагчаар сонгожээ.

“Олон жил тайван замаар хийсэн тэмцэл үр дүнд хүрээгүй, төрийн зүгээс хар арьстнууд руу чиглэсэн хавчлага, дарамт шахалт эрс нэмэгдсэн нь зэвсэгт тэмцэлд хүргэсэн” гэж тэрээр мэдэгдэж байлаа.

Гэвч Өмнөд Африкийн эрх баригчид тэднийг “алан хядагч” хэмээн тодорхойлж, 1962 оны наймдугаар сарын эхээр Манделаг баривчилж, зэвсэг хэрэглэж, эвдэн сүйтгэх ажиллагаа явуулсан, бусад улс орныг эзлэн түрэмгийлэхээр завдсан ял тулгаж байжээ. 1964 оны зургадугаар сард Мандела болон “Үндэсний жад” хөдөлгөөний удирдагчдыг шүүж, улс орны аюулгүй байдалд заналхийлсэн хэргээр шийтгэхдээ Манделад бүх насаар нь хорих ял оносон байна.

Тэрээр нийт 27 жил хоригдохдоо 19 жилийг нь Ирландын ойролцоох Роббен арлын шоронд өнгөрөөж, сүрьеэ өвчний улмаас Кейптуанд шилжжээ. Энэ хугацаанд Африкийн орнуудад түүнийг суллахыг шаардсан жагсаал цуглаан олноор болж, АНУ болон бусад том орны удирдагчид эв  санаа нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг.

1985 онд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Питер Бот түүнд улс төрийн тэмцлээс татгалзвал шоронгоос суллах санал тавьсан байдаг. Тэр гэвч үүнийг хүлээн аваагүй юм. Дараагийн Ерөнхийлөгч Фредрик Клерк 1990 оны хоёрдугаар сард Манделаг суллах зарлиг гаргаснаар тэр эрх чөлөөт иргэн болсон байна.

Тэдэнд үр хүүхэд заяагаагүй ч Манделагийн өмнөх эхнэрийн хүүхдүүд түүнд 17 ач, 14 зээ “бэлэглэсэн” байдаг.

Н.Мандела шоронгоос суллагдсаны дараа эвлэрэл, яриа хэлэлцээрийн замыг дэмжиж, Өмнөд Африкийн улс орнууд ардчилалд шилжих явцыг удирдахад жинтэй хувь нэмрээ оруулсан юм. Үүний учир 1993 онд түүнд Нобелийн энхтайваны шагналыг гардуулсан байдаг. Тэрээр  1994 онд бүх нийтийн ардчилсан сонгуулиар Ерөнхийлөгчөөр сонгогдож, дэд ерөнхийлөгчөөр Фредерик Клеркийг томилон ажиллуулжээ. Мандела Ерөнхийлөгчийн зэрэгцээ Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, Өмнөд Африк болон бүс нутагт, олон улс зэр зэвсгийн хүчээр бус эв найрамдал, яриа хэлэлцээний замаар нэгдэж, хөгжлийн замд хамтрахыг уриалан тэмцэж байлаа.

Мандела амьдралынхаа турш гурван удаа гэрлэж, 6 хүүхдийн эцэг болсон юм.

Мандела амьдралынхаа турш гурван удаа гэрлэж байсан. Анх 1944 онд Эвелин Маказиватай гэрлэж, хоёр хүү, хоёр охинтой болж, 1958 онд салсан байдаг. Түүний дараа Вэнни Длалинтай амьдралаа холбож, хоёр охинтой болсон ч, дахин гэр бүлийн амьдрал нь бүтэлгүйтсэн байна. Ингээд Ерөнхийлөгч болсныхоо дараа 1998 онд Грасо Машентай албан ёсоор гэрлэсэн байдаг. Тэдэнд үр хүүхэд заяагаагүй ч Манделагийн өмнөх эхнэрийн хүүхдүүд түүнд 17 ач, 14 зээ “бэлэглэсэн” байдаг.  

Тэрээр “Эрх чөлөөнд хүрэх урт зам” номдоо өөрийнхөө ажил амьдрал, тэмцлийн тухай өгүүлсэн бол, 1964 оны дөрөвдүгээр сард шүүх хурлын үеэр өгүүлсэн өчгөө “Би үхэхэд ч бэлэн” нэртэйгээр хэвлүүлсэн байна. Мөн “Өөртэйгөө хийсэн яриа”, “Тэмцэл бол миний амьдрал” номоо хэвлүүлжээ.

Тэрээр 2013.10.05 өдөр 93 насандаа өөд болжээ.

2013 оны зуны эхэн сард түүний шоронд олсон өвчин нь сэдэрч, эмнэлэгт хэвтсэн ч биеийн байдал нь дээрдсэнгүй. Аравдугаар сарын 5 өдөр 95 настайдаа өөд болжээ. Тухайн үед Өмнө Африк даяар гурван өдрийн гашуудал зарлаж, түүнтэй салах ёс гүйцэтгэх гэсэн олон зуун мянган хүний дараалал хэдэн арван км үргэлжлэж байсан гэдэг. Шударга тэмцлийнхээ төлөө 27 жил гянданд хоригдсон түүний нэрийг дэлхийн Гиннесийн номд тэмдэглэн үлдээжээ.

Түүний оршуулгад 50.000 гаруй хүн цугларч, гашуудал илэрхийлж, дэлхийн олон орны удирдагчид оролцсон байдаг.