2018.08.27

Манай улсын эмч нар 2011 оноос хойш элэг шилжүүлэн суулгах 50 мэс засал хийжээ

Хавдар судлалын эмч нар Япон улсын мэргэжилтнүүдтэй хамтран Япон-Монголын хамтарсан олон улсын онол практикийн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг. Энэ жил энэхүү зөвлөгөөний Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулж байна 

Энэ жилийн олон улсын хурал “Элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын орчин үеийн оношилгоо эмчилгээ” сэдвээр  болж байгаа юм.

Өнгөрсөн өдрүүдэд Япон, Солонгос, Энэтхэг, Казакстан, ОХУ болон Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнууд амьд донороос элэг шилжүүлэн суулгах, мэс заслын шууд дамжуулалт зэрэг сэдвээр ярилцаж, хамтарсан багуудын ажлын байран дахь сургалт хийсэн юм.

Мөн өнөөдөр Монголын элэг, цөс, нойр булчирхайн эмч нарын нийгэмлэг, Япон улсын “Накаяма” хавдар судлалын хүрээлэнгээс хамтран зохион байгуулдаг нэгдсэн хурал болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээлтийн үйл ажиллагаанд нь оролцож, үг хэлэв.