С.Эрдэнэ: Хуучин тогтолцоо руугаа шилжиж байна
УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл он солигдох мөчтэй Зэрэгцэн батлагдсан. Ардчиллаас ухарч,иргэдийн мэдээлэл авах эрх эрх чөлөөг боомилсон заалтуудыг багтаасан энэ хуулийн талаар эрхэм гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
С.Эрдэнэ: Хуучин тогтолцоо руугаа шилжиж байна
-Парламентын үйл ажиллагаа олон нийтэд тод байх ёстой. Юугаа нууж, хаах гээд байгаа юм. Хууль санаачлагчид нь, гишүүд нь камер жүжиг тавьдаг, улс төр хийдэг ч гэх шиг хачин тайлбар өгсөн байна билээ. Тийм л юм бол тэд өөрсдөө хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөө болих хэрэгтэй. Өдөр болгон хүмүүсийг залхтал зурагтаар гарч байна шүү дээ. УИХ-ын гишүүний хууль тогтоох ажлыг олон түмэнд харуулахаас юундаа айгаад байгаа юм. Би бүр гайхаад байх юм. Хуучны нам төвтэй коммунист тогтолцоо руугаа буцаад шилжих гээд байна шүү дээ