“Но”- той хуулийн эсрэг төслийг өргөн барив
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Балдан-Очир, Д.Ганхуяг, Э.Мөнх-Очир, Ц.Сэдванчиг, Д.Тэрбишдагва нар УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан тухайгаа мэдэгдлээ.
Тэд шинээр нэмэлт, өөрчлөлт оруулсан УИХ-ын дэгийн тухай хуулийн зарим заалт, тухайлбал, УИХ болон хэвлэл, мэдээллийн байгууллагын харилцааны талаарх зохицуулалт нь Үндсэн хуулийн иргэн хүний мэдээлэл олж авах үндсэн эрхтэй холбоотой заалтыг хөндсөн байна. Төр, түүний байгууллагаас нууцад үл хамаарах асуудлаар мэдээлэл эрж хайх, хүлээн авах эрхийг боомилоход хүргэж байна гаж үзжээ.
Түүнчлэн сэтгүүлчдэд туршлага, мэргэжил, боловсролыг нь харгалзан нэр зааж, УИХ-ыг үйл ажиллагааг сурвалжлах эрх олгохоор тусгасан нь Мон л Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна гэж үзэж, эрхэм гишүүд ийм төсөл санаачилжээ.
Тэгээд ч УИХ-аар хэлэлцэхээс өмнө нийт гишүүдэд одоо хэрэгжиж буй хуулийн талаар мэдээлэл өгөгдөөгүй байсан гэв. Тиймээс эдгээр зургаан гишүүн Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Үндсэн хоёр зүйлтэй уг хуулийн төсөлд УИХ-ын нэгдсэн хуралдаанаас бусад нээлттэй хуралдаанд хэвлэл Мэдээллийн ажилтнуудыг оролцуулдаг байхыг тусгажээ.
Мөн УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эр-хийг зөвхөн хэвлэл, мэдээллийн байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн хэвлэл, мэдээллийн ажилтанд нэр заан олгож байхаар өөрчлөн найруулахаар төсөлд тусгасан байна. Харин УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир "Мэдээллийг олон нийтэд хүргэхийн төлөө хуулийн төсөл өргөн барьсан болохоос биш сэтгүүлчдийг ордонд байлгах үүднээс хийгээгүй" гэдгээ илэрхийлэв.
Харин УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг "УИХ-ын дэгийн тухай хуулийг хэн дуртай нь хүссэн үедээ оролддог болжээ. Тодорхой хэсгийн сонирхлын үүднээс хийгдсэн төдийгүй УИХ-ын гишүүдийн ч гэсэн эрхийг хязгаарласан байсан" гэв.
Уг хэвлэлийн бага хурал нэлээд ширүүн, улс орныхоо эрх ашгийг боддоггүй гишүүд рүү чулуу шидсэн хурал болсон юм. Цагаан cap, улсын баяр наадам, шинэ жилийн өмнө УИХ том том "но"-той хуулиудыг баталдаг.
Тухайлбал, ямаанд мөнгө олгох, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, УИХ-ын дэгийн тухай хуулиуд ямар байдлаар хэзээ батлагдав. Олон асуудлыг энэ мэтээр сиймхий ашиглаж байгаа. Тиймээс УИХ-ын дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй юм гэж дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлсэн юм. Мөн ажлын хариуцлага алдсан, хууль зөрчсөн сайдын тухай асуудлыг Ерөнхий сайдыг ирсний дараа ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцүүлэх аж.
Олон улсын хөрөнгө оруулагчид 15-20 хувийн ашигтай, харин өөрийн оронд 80 хүртэлх хувийн ашигтай тендер хэрэгжүүлдэг байхад манай орон эсрэгээр нь хийдэгт сэтгэл гонсгор явдгаа эрхэм гишүүд өгүүлсэн.
Түүнчлэн нийгмийн даатгалын сангаас120тэрбум төгрөг төвлөрүүлэн татаж, төсвийн цоорхойг нөхөх болж байгаа юмуу хэмээн сэтгүүлчийн тавьсан асуултад "УИХ судалгаа хийж байгаа. Судалгааны дүн гарахаар хуулийн төсөл боловсруулах ажилдаа орно"хэмээн С.Эрдэнэ гишүүн хариуллаа. Мөн цааш нь "Компаниа байгуулаагүй байж гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлаж,хаанахын ямар эх үүсвэр татаж, олборлолт хийнэ гээд байгаа нь сонирхолтой байна. Мөн ашиглалтын лиценз байхгүйгээр шилжүүлж олгох зогсохгүй захирал нь Таван толгойг дөрөв хуваах тухай яриад явж байгаа. УИХ-ын удаа дараагийн тогтоолыг хэрэгжүүлдэггүй, эсвэл ноцтой зөрчдөг явдал Засгийн газарт бий болоод байна" хэмээн мэдэгдсэн юм.