2018.09.13

"Эко яармаг" төслийн нээлт боллоо

Агаар, хөрсний бохирдолгүй хямд өртөгтэй банкны зээлд хамрагдаж болох амины орон сууцны төсөл Яармаг бүсэд нээлтээ хийлээ. Энэхүү төслийг санаачлагч нь УИХ-ын гишүүн Л.Болд юм. Тус амины орон сууц нь яндангүй, цахилгаанаар халдаг боловсон ариун цэврийн өрөөтэй, орон сууцны айлууд шиг гэртээ тав тухтай амьдарч болохоор бүтээгджээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: Олон улсын болон Монгол Улсын туршлагуудыг судалж, гэр хорооллын утаанаас салах арга зам бол байшин гэж үзсэн.