2018.09.13
Хүүхдүүд анхны РОБОТОО угсарч бэлэг болгон авав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коосэн – Японы үндэсний технологийн хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон “Монголын бүтээлч ирээдүй” ТББ хамтран “Миний анхны робот” сургалт зохион байгуулав. Сургалтад оролцогч хүүхдүүд угсарсан роботоо бэлэг болгон авав.
Тус сургалтад Японы Мияконожо-Коосэн технологийн сургуулийн багш Цүүра хүрэлцэн ирж сурагчдад автомат мэдрэгчтэй, өөрөө явдаг цэвэрлэгээний робот хэрхэн угсрах аргыг заасан.
Тэрбээр ярихдаа, “Роботыг Япон Улсад 30 жилийн өмнө бүтээж байсан. Хүүхдүүд орон зайг мэдэрч хүний гар оролцохгүй өөрөө явж тоос соруулдаг төхөөрөмж, роботуудыг угсарч сурснаар инженерийн боловсрол, практик мэдлэгт суралцаж, ирээдүйд шинийг эрэлхийлэгч бүтээлч иргэн болж төлөвшинө” гэв.
“Монголын бүтээлч ирээдүй-Технологид суралцъя ” хөтөлбөрийн хүрээнд тус сургалтыг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь автомат мэдрэгчтэй, өөрөө явдаг робот угсрах аргыг зааж байв.
Хөтөлбөрийн санаачлагч “Монголын бүтээлч ирээдүй” ТББ тэргүүн НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа, “Өнөөдрийн арга хэмжээнд хүүхдүүд идэвх санаачлагатай оролцоо, шинийг эрэлхийлж, сурч мэдэх хүсэл эрмэлзэл нь бидний зохион байгуулж буй арга хэмжээний үр дүнг харууллаа. Монголын ирээдүйн бүтээн байгуулалтыг гардан хийх инженерүүдийг бэлтгэхэд чиглэсэн олон цуврал арга хэмжээний нэг нь энэ. Цаашид олон төсөл, хөтөлбөрүүд үргэлжилнэ” гэв.
Арга хэмжээг Улаанбаатар хотын төв номын сан дэмжин өөрийн байран дээрээ зохион байгуулав.
Гурван удаагийн сургалтаар ЕБС-ийн 7-9 дүгээр ангийн 150 гаруй хүүхэд хамарсан аж.

С.Мөнхбаатар
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр