2018.09.18

Хөвсгөлчүүд уул уурхайгүй аймаг болох зорилт тавьж байна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа. 100 гаруй мянган хүн амтай Хөвсгөл аймаг уул уурхайгүй аймаг болох зорилтыг тавьж байна. Энэ хүрээнд тус газар нутагт орших сайн чанарын нүүрсний орд газрыг ашиглахгүйгээр мал аж ахуйгаа түшиглэн орон нутгийг хөгжүүлэх боломжтой гэж нутгийн иргэд үзэж байна.