2018.09.24
Хүнсний ногооны хураалт 50 орчим хувьтай байна
Ургац хураалтын ажилд 1000 гаруй оюутан гэрээгээр ажиллаж байна. Зах зээлийн нөхцөлд ажиллаж байгаа учраас цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны байдал, орон байр, хоол хүнсээр хангах асуудал гарч ирж байна. Гэхдээ эдгээр асуудлыг зөвхөн ААН, оюутан залуусын хоорондын гэрээгээр зохицуулж байна. Төсвөөс санхүүжилтийг гаргаж, цалингийн хөлсийг тогтоох зэргээр төрөөс оролцож байгаа зүйл байхгүй бөгөөд хэдэн оюутан авч, ямар цаг хугацаанд ажиллуулах вэ гэдэг нь ААН-ийн шийдэх асуудал юм.