Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургуулий шав тавих ёслол боллоо
2018.09.24

Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургуулий шав тавих ёслол боллоо

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 15-Р ХОРООНД БАРИГДАХ 960 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ДУНД СУРГУУЛИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО. Энэ оноос эхлэн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар дунд сургуулийн барилга угсралтын төсөл хэрэгжиж байна.

Уг төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 15-р хороонд буюу Рапид Харш хороололын зүүн талд, одоо 130-р бага сургууль байгаа газрын дэргэд баригдах 960 хүүхдийн дунд сургуулийн шав тавих ёслол боллоо.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар УБ хотод нийт 7 дунд сургууль барьж байгуулахаар 2017 онд төлөвлөн, санхүүжилт нь энэ оноос шийдэгдэж, эхний 5 сургуулийн барилга СХД ба Чингэлтэй дүүргүүдэд аль хэдийн эхлээд байгаа билээ.

Энэ удаа 30-аад мянган хүн амтай ч, улсын дунд сургууль ганцхантай 15-р хороонд маань шинэ сургууль баригдах боллоо. Иргэд оршин суугчдын удаан хүсэн хүлээж байсан бүтээн байгуулалт ийнхүү эхлэх болсонд холбогдох ажил хариуцсан хүмүүст оршин суугчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Тус ажлыг шийдүүлэх процэсст УИХ-ын тойргоос сонгогдсон Ц.Нямдорж гишүүн, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Энхбаатар, Даваадорж, Э.Бодьцэцэг, түүнчлэн 130-р сургуулийн захирал Баярбаатар нарын үүрэг роль өндөр байлаа. Ялангуяа уг бүтээн байгуулалтын төсөлд байнга санаа тавьж хөөцөлдөж байсан Нямдорж гишүүнд талархаж илэрхийлье.