2018.10.02
Ахмадуудаа хүндэтгэлээ
Монголын ахмадын өдрийг тохиолдуулан БСШУСЯ ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Улс орны хөгжлийн үндэс нь боловсрол, мэдлэгтэй иргэд юм.
Иргэдийнхээ сурч, боловсрох, хөгжих нөхцөлийг хангахын төлөө залуу халуун насаа зориулсан ахмад буурлуудтай БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар халуун дулаан яриа өрнүүлсэн юм. Хэдийгээр гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа ч салбарынхаа талаарх мэдээлэлд чих тавин сэтгэлээ чилээж суудаг ахмадуудад яамны зүгээс баримталж байгаа бодлого арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Уулзалтын үеэр Ц.Цогзолмаа сайд, “Ээдрээтэй, эсэргүүцэлтэй олон асуудалтай нүүр тулсан өдрүүд өнгөрсөн ч сайн сайхан зүйлийн эхлэл, суурь болсон жил болж байна. Тухайлбал, ирэх онд 97 сургууль, 147 цэцэрлэг ашиглалтад орно” гэлээ.
Боловсролын салбарын уналтыг босгох цорын ганц гарц нь багшаа дэмжих явдал гэсэн сайдын үзэлтэй ахмадууд санал нэг байна. Арга хэмжээнд 100 гаруй ахмад оролцлоо.